2025 оны борлуулалтаар JETOUR брэнд АНЭУ-д 82.1%-иар өсөж, T2 загвар +98.4% өсөлттэйгээр Toyota Land Cruiser-ийг ардаа орхин ТОП 3-т багтлаа.
2025 оны автомашины борлуулалтын нэгдсэн дүнгээр Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарлаа. Уламжлалт Япон болон Барууны автомашинуудын эрч буурч, шинэ үеийн брэндүүд хүч түрэн орж ирснийг дараах тоонууд баталж байна.
Хамгийн хурдацтай өсөлт гаргасан шинэ тэргүүлэгч нь JETOUR боллоо. Тус брэнд 2025 онд борлуулалтаа 82.1%-иар өсгөж, шилдэг 10 брэнд дундаас хамгийн өндөр өсөлт үзүүлэв. Чансаагаараа өмнөх оноос 6 байр ахиж 4-р байрт жагссанаар АНЭУ-ын хамгийн их борлуулалттай Хятадын брэнд болов.
Борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 5 загвар:
1. Toyota Hilux (+35%): Нийт зах зээлийн 5.7%-ийг эзэлж, борлуулалтаар тэргүүлэв. 2012, 2014, 2022 онуудын дараа 4 дэх удаагаа тэргүүлж байна.
2. Nissan Patrol (+2.3%): Өнгөрсөн жилийн тэргүүлэгч байсан ч энэ жил 2-р байр руу ухарлаа (зах зээлийн 5%).
3. JETOUR T2 (+98.4%): Энэ жилийн хамгийн гол сенсаци. Борлуулалт нь бараг хоёр дахин өсөж, чансаагаараа 5 байр ахиснаар Toyota Land Cruiser-ийг ардаа орхин 3-р байрт бичигдлээ.
4. Toyota Land Cruiser (+12.7%): Тогтвортой өсөлт үзүүлсэн ч JETOUR T2-ын хүчтэй дайралтад байр сууриа алдаж 4-р байрт жагсав.
5. Nissan Sunny (−44.6%): Борлуулалт нь бараг хоёр дахин огцом буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: bestsellingcarsblog.com



